Нүүр Мэдээ мэдээлэл Шинэ технологи
Шинэ технологи
Мэдээ мэдээлэл
Security management
"SCHNEIDER ELECTRIC" нь орчин үеийн бүх төрлийн шийдлийг хамгийн хэмнэлттэй болон Экологи -д хор хөнөөл багатайгаар шийдсэн байдаг.
Building management system
Барилга байгууламжийн хуваарилах самбарыг автоматжуулснаар бид одоо оффис, ажлын байр, үйлдвэрийн талбар дээрхи эрчим хүчний хэрэглээгээ давхар болон дамжлага тус бүр дээр хяналт тавьж удирдах боломжтой боллоо. Мөн таны харилцагч, хэрэглэгчид ч гэсэн өөрийн суурилуулсан төхөөрөмжийн хэрэглээг харилцаа холбооны системийг ашиглан иж бүрэн удирдан зохицуулах боломжийг олгоно.
Дэлгэрэнгүй
Smart home system
Энэхүү систем нь хүний механик үйлдлийг хөнгөвчилхөөс гадна эрчим хүчний хэмнэлтийг бий болгосон технологийн дэвшлийг агуулсан цогц шийдэл юм. Гэрэлтүүлгийн орчин үеийн хэрэглээ нь унтраалга, түүний өнгө төрхөөр хязгаарлагдахгүй болсон бөгөөд гэрийнхээ аль ч өнцгөөс гэрэлтүүлгээ, цаашлаад халаалт болон хөргөлтийн төхөөрөмж, хөшиг, бүх төрлийн цахилгаан хэрэглэлээ алсын удирдлагаар, ухаалаг утсаараа, тэр бүү хэл дуу хоолойгоороо удирдан тохируулах боломж бүрдлээ.
Хүчит төхөөрөмжийн автоматжуулалт
NSX төрлийн хүчний автоматууд нь цахилгаан төхөөрөмжийн хэт ачаалал, богино залгаа, хүчдэлийн хэлбэлзэлээс найдвартай хамгаална. Мөн зориулалтын нэмэлт тоноглолуудаар өргөтгөн программ хангамжийн тусламжтайгаар хүчит төхөөрөмжийг удирдлагын өрөөнөөс хянах, удирдах боломжийг танд олгоно. А ангилал буюу барилга байгууламжийн ерөнхий шит, түүний хуваарилалт, гадна гэрэлтүүлэг зэрэг хүчний хэлхээнд ашиглахад тохиромжтой.

1 - 4 туйлт эдгээр автоматууд нь 16А – 1600А хүртэлх гүйдлийн хязгаартай. Хэт ачааллын үед үзүүлэх хариу үйлдлийн гүйдлийн дагуу тохируулах тавилт бүхий  25кА – 150кА хүртэл богино залгааны таслах гүйдэлтэй.
info@ebengineering.mn www.ebengineering.mn /ebengineering
Баянгол дүүрэг, 8-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Бүрэн төв
98991999
88067999
88050108
© И Би И ХХК, Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан, Вэб сайт хөгжүүлэгч: DzCMS