Нүүр Бүтээгдэхүүн үйлчилгээ Самбар угсралт
Самбар угсралт
Бүтээгдэхүүн үйлчилгээ
               Манай компани нь өмнөх төслүүдийнхээ бага вольтийн оролтын, хуваарилах гэх мэт шит самбарыг инженерүүдийнхээ заавар зөвлөмжөөр зураг төслийн дагуу уламжлалт аргаар угсарч ирсэн билээ. 2014 оноос эхлэн самбар угсралтын цехтэй болсноор зөвхөн өөрсдийн төслөөр хязгаарлагдахгүй бүх нийтэд дэлхийн IP30, IP31, IP40, IP41, IP54 стандартын орчин үеийн технологи бүхий самбар шитийг санал болгох боломж бүрдлээ.
             Иби инженеринг нь эрчим хүч зохицуулалтын салбарт дэлхийд тэргүүлэгч Шнайдэр Электрик компаний албан ёсны дистрибютер болон ажилж байна. Ингэснээр бид та бүхэнд эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэр, дата төв, сүлжээ, барилга угсралт, орон сууцны зах зээлд зориулан эрчим хүчийг аюулгүй, найдвартай, хурдан шуурхай, үр бүтээмжтэй болгох цогц шийдлийг санал болгож байна. Орчин үеийн технологийг ашигласнаар барилга байгууламжийн цахилгаан хангамжийн тасалдалгүй, найдвартай байдлыг хангахаас гадна хяналтын өрөөнөөс удирдах, хянах боломжийг мөн олгож байна. Энэ нь тухайн хэрэглэгчийг цаг хугацаа, эрчим хүчээ хэмнэх боломжтой болгож байгаа юм.
  • Ерөнхий оролтын шит самбар угсралт /өртгөтгөл/
  • Хуваарилах самбар угсралт
  • Давхарын болон тоолууртай самбар угсралт
  • Автоматжуулалтын иж бүрэн шийдэл
  • Гэрлийн болон бусад самбарын угсралт
Prisma iPM
 
info@ebengineering.mn www.ebengineering.mn /ebengineering
Баянгол дүүрэг, 8-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Бүрэн төв
98991999
88067999
88050108
© И Би И ХХК, Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан, Вэб сайт хөгжүүлэгч: DzCMS